Амартяа Сэн-гийн тухай дахиад...
Аспирантурт сурч байхдаа нэгэн хичээлдээ уншисан Huntington-гийн нөгөө алдарт нийтлэл "Clash of Civilization"-г одоо хүртэл мартаагүй яваа. Гэхдээ тэр цагаас хойш энэ нийтлэлийг дахиж уншиж байгаагүй. Гол агуулгыг нь санаж байгаа боловч 10-аад жил өнгөрчихсөн болохоор сайн санахгүй хэсэг ч байна.
Хүйтэн дайны дараах үеийн дэлхий маань барууны христ шашинтан болон лалын шашинтан хоорондох зөрчилдөөн ширүүсч зарим талаар түүний бичсэн ёсоор болж буй мэт.
Тэр утгаараа түүний нийтлэл нь нийтлэгдсэн тэр үедээ ч одоо ч хүмүүсийн анхаарлыг татсаар байгаа юм болов уу. Тэр нийтлэлийг уншисан үед би "Ёстой тийм юм болох нь ээ дээ" гэж дотроо бодож явдаг байсансан.
Харин саяхан Амартяа Сэн-гийн бичсэн "Суурь боловсрол болон хүний аюулгүй байдал" хэмээх өгүүллэгийг уншиж дээрх нийтлэлийг дахин уншиж үзмээр санагдав. Энэ удаа шүүмжлэх нүдээр....
Др. Сэн-гийн бичсэнээр, дээрх нийтлэлд Энэтхэгийг "Хиндү-гийн иргэншил" гэж нэрлэсэн нь буруу бөгөөд Энэтхэгт олон лалын шашинтан байдгийг харгалзах хэрэгтэй байж. Мөн "Хүнийг зөвхөн нэг талаас нь үзэж, бүлэглэж, тэрхүү бүлгээр нь хүнийг харах нь тэр чигээрээ улс төрийн тогтворгүй байдлыг үүсгэх юм" гэжээ.
Саяхан Японд болсон Африкийн орнуудын хөгжлийг дэмжих чуулга уулзалтын үеэр Африкийн орнуудын тухай мэдээлэл сонингуудаар их гарч байлаа. Тэдгээр мэдээнээс уншиж бодсон зүйл нь юу вэ гэвэл бидний "Африкийн орнууд" гэж нэг бүлэг мэт ярьдаг орнууд нь үнэндээ хоорондоо их ялгаатай байдаг нь. Др. Сэн-гийн бичсэн өгүүллэгийг уншиж Африкийн орнуудын хөгжлийг дэмжих чуулга уулзалтын үеэр бодсон бодлоо дахин саналаа.
Хувь хүний түвшингээр энэ асуудлыг эргэж харваас нээрээ Япончууд бидний хооронд ч янз янзын хүмүүс бий юм. Бид бусад орны хүмүүсийг харахдаа бас ингэж харах хэрэгтэй болов уу. Хүнийг улс орон гэсэн бүлэгээр биш ерөөсөө хувь хүний хувьд хардаг нүдтэй болох юмсан.
2 comments:
Наранбаяр байна. Өөрийн чинь блогтой өнөөдөр танилцлаа. Сайхан бичжээ. Хантингтоны онолыг би бас нэлээд харгис шинжтэй гэж боддог юм. Улс үндэстэн ялгаатай болохоороо хоорондоо мөргөлдөнө гэж. Гэвч түүний онол бодит байдлыг таньж харахад нэмэр болдог тал бий.
Сайн байна уу.
Ажил чинь өндөр байна уу.
Хариу бичилгүй удсандаа хүлцэл өчье.
Блогт маань зочилсон танд баярлалаа.
Амартяа Сэнгийн номыг уншаад юмыг олон талаас үзэх нь зөв юм байна гэж бодлоо.
Монголд сонирхолтой ном гарч байгаа юу?
Post a Comment