Солонгос хэлийг сонирхдог болсон учир шалтгаан минь

Шинэ ажилд ороод удаагүй байлаа. Нэг өдөр манай удирдах багш утасдаад "чи нэг дэх өдөр амардаг юм бол манай хичээлд суухгүй юу?" гэсэн юм.Тэгээд 3 жил шахуу багшийнхаа хичээлд суулаа. Харин сургуульдаа мэдэгдээгүй, албан бусаар суусан тул үнэ төлбөргүйгээр.

Тэр үед манай багшийн хичээлд олон гадаад оюутан суудаг байлаа. Хятад, Солонгос, Итали, Өвөрмонгол гээд.

Тэдгээрийн дотор намайг хичээлд суух болгонд "хажууд суу" гэж өөрийн хажуугийн суудлыг заан суулгаж өгдөг нэгэн эгч байлаа. Анх түүнийг аль улсаас ирсэнийг нь ч би мэддэггүй байлаа.

Хожим нь түүнийг Солонгос хүн гэж, тэр тусмаа Японы колон байсан үеийн Солонгосын түүхийг судалдаг хүн гэж мэдээд би дотроо "энэ эгчтэй хэрхэн харилцвал зүгээр юм бол" гэж гайхдаг болсон юм. Би өөрөө Япон-Солонгоын хаилцааны түүхийн талаар ерөнхий ойлголттой байсан даа. Харин тэр үед ч одоо ч энэ асуудлын талаар маргаалдсаар байгаа энэ улсын иргэний талаар энэ эгч маань хэрхэн бодож байгаа юм бол гэж айн эмээх сэтгэл төрсөн юм.

Тэгээд би ингэж хэллээ. "Эгчээ, би Япон-Солонгосын харилцааны түүхийн талаар сургуульд ерөнхий тоймыг сурсан боловч үнэнээ хэлэхэд төдийлөн сайн мэдэхгүй юм. Энэ асуудлаар маргалдаж байгаа хүмүүсийн хэн нь зөвийг хэлж байгааг нь ч сайн мэдэхгүй байгаа." гэж. Тэгтэл эгч маань "За, чи энэ асуудлын талаар гүнзгий мэдэхгүй ч болно шүү дээ. Би байдлыг чинь, сэтгэлийг чинь ойлгож байгаа. Одоо тэгээд миний судалсан юмыг уншиж сурахгүй юу." хэмээсэн юм.
Тэрнээс хойш би энэ эгчийн найз болсон. Тэгээд Солонгос хэлийг сурч эхэлсэн. Яаж харилцахаа мэдэхгүй айн эмээж байсан надад зөөлөн сэтгэлээр хандсан энэ эгчдээ талархаж сурч эхэлсэн юм. Тэхдээ тэр үед үсэг сурах нь ч надад хэцүү санагдаж байлаа.

Хожим нь Солонгосын олон ангит кино Японд нэвтрүүлдэг болж тэр кинонуудын нэгэнд их сайхан шүлэг гарсан юм. Одын тухай шүлэг.

Нэгэн одод хайр

Нэгэн одод мөрөөдөл

Нэгэн одод ...гэсэн үгийн давтамж нь сэтгэлд минь хоногшиж "хэзээ нэгэн цагт энэ шүлгийг уншихсан" гэсэн сэтгэл төрсөн юм.

Дараа нь Сөүлд очиж номын дэлгүүрээр санамсаргүй энэ шүлгийг олов(тэр үед Солонгос хэлний анхан шатны төдийхөн мэдлэгтэй байсан боловч энэ шүлгийг олж чадсан маань үнэхээр азтай явдал байлаа) .

Тэр шүлгийн номонд буй зохиогчийн тухай тайлбарыг үзлээ. Уншиж гайхлаа. Зохиогч нь Японы Доошиша Их сургуулийг төгссөн. Тэрбээр Японд баривчлагдаж шоронд нас барсан гэж байсан юм.

Ийм сайхан шүлгийг бичдэг хүнийг шорон гянданд хийсэн. Ийм түүх байжээ, манайд.

Түүнээс хойш Солонгос хэлийг улам сайн сурч энэ яруу найргчийн бүтээлийг уншидаг болохсон гэж боддог болсон. Харин одоогоор бусад ажилд дарагдаад сайн сурч амжихгүй байгаа. Хэзээ нэгн цагт заавал сурна даа...

2 comments:

zugeer_zaluu said...

Surax bailgui dee.

Rose said...

Блогт маань зочилж урам хайрласан танд талархал илэрхийлье.