Саяхан болсон АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намын Барак Хүсейн Обама ялалт байгуулжээ.
Би ч гэсэн бусад хүнтэй адил энэ удаагийн сонгуулийг "Түүхт сонгууль боллоо", "Одоо ингээд АНУ нь өөрчлөгдөх нь ээ", "Ингээд Иракт энх амгалан тайван байдал тогтоох болов уу?", "Ингээд дэлхийн улс орнуудын харилцаанд өөрчлөлт орох болов уу?" гэж дотроо найдаж мөн баярлаж сууж байлаа.
Харин манай нэг Америк найзын надад илгээж өгсөн "New York Times"-ийн нэгэн нийтлэл
надад бид зүгээр ингэж найдан баярлаж сууж болохгүй гэдгээ сануулав.
Нийтлэгч маань "Дэлхийн хүн бүхэн Барак Обама-г ялалт байгуулсанд баярлаж өөрчлөлтийг хүсэн найдаж байгааг нь би баяартай хүлээж авч байгаа хэдий ч харин шинэ Ерөнхийлөгчд шийдвэрлэх ёстой асуудал олонтоо. Тэр бүхнийг шинэ Ерөнхийлөгч шийдвэрлэхэд тэгж баярлан сууж буй хүмүүс Обама-д ямархуу туслалцаа үзүүлэх юм бол? Тэгж баярлаж буй хүмүүс зүгээр суухгүйгээр туслалцаа үзүүлэх хэрэгтэй. Энэ дэлхийн санхүүгийн хямралаас гарахын тулд, терролизмийн аюулаас гарахын тулд тэд мөнгөн туслалцаа үзүүлэх хэрэгтэй, цэрэг хүчний туслалцаа үзүүлэх хэрэгтэй" гэх шиг утгатай юм бичжээ.
Нээрээ тэр ч тийм байна шүү.
Харин бусдын төлөө өөрийгөө золиослох зүрхлэхгүй(энэ талаар зориг байхсан бол зүгээрсэн) надад бол жаахан хүнд үг шиг санагдлаа.
Хэсэг хугацаа байдлаа харж байгаад энэ нийтлэгчийн үгийг дэмжье дээ.
No comments:
Post a Comment