Ноам Чомскийгийн ярилцлагыг уншлаа."Imperial Ambitions"("Эзэнт Гүрний Санаархал") хэмээх энэхүү номын нэрийг япон хэлээр хөрвүүлсэн орчуулагч маань зохиогчийн санаа бодлыг нь оновчтой тусгаж "Их Сайхан Америкийн Эзэнт Гүрэн" хэмээн сайхан ёжлон орчуулжээ.

Би түүний ярилцлагыг уншитал түүнийг зөвхөн хэл шинжлэлийн эрдэмтэн гэж дутуу ойлгож ирлээ. Харин түүнд улс төрийн шүүмжлэгч гэсэн бас нэг нэр алдар бий юм байна.Түүний эх орныхоо, ялангуяа улс төр болон гадаад бодлогын тухай шүүмжлэл нь хэтэрхий гэмээр хатуу, мөн АНУ-ын хэвлэл мэдээллээр цацагдаж буй бусад мэдээлэл, үзэл санаагаас эрс тэс ялгаатай байдаг.
АНУ-ын Ирак руу довтлосон учир шалтгааны талаар тэрвээр тайлбарлахдаа, "Дэлхийд газрын тосын нөөцийн хэмжээгээр хоёрдугаар байрыг эзлэдэг Иракийг АНУ нь гартаа атгасанаар түүний газрын тосыг эзэмшихийг бус харин удирдахыг хүссэн юм. Газрын тосыг АНУ хаанаас ч олж болдог юм. Манай улс Иракийн газрын тосыг удирдсанаар сүүлийн үед хүчээ олж буй Европ болон Азийн орнуудыг удирдахыг хүсч байгаа юм. " хэмээжээ.Ийнхүү хатуухан шүүмжилдэг болохоор тэр гэхүү, эсвэл АНУ-ын жинхэн үнэн бодит байдлыг өгүүлж байгаа болохоор уу түүний нийтлэлүүд АНУ-ын гол гол хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтлэгддэггүй юм гэнэ. Мэдээж олон Америкчууд түүнд эсрэг санаа дэвшүүлнэ биз ээ. Манай Америк найз бас түүнд шүүмжлэлтэй ханддаг нэгэн юм. Гэхдээ иймэрхүү санааг бид авч үзсэн ч илүүдэхгүй биз ээ гэж над бодогдох юм.

No comments:
Post a Comment