
"Авилгатай тэмц, хүнд суртлыг устга" гэж хөгжиж буй орнууд болон хуучин социализмын дэглэмт улс орнуудад үзэл санаагаа тулгадаг АНУ. Энэ улсад ч харин улс төрийн хуйвалдаан, мэдээлэлийг улс төржүүлэх явдал, хариуцлагагүй байдал, хүнд суртал, ер нь хүний муу үйлдэл гэгдэж буй зүйл бүхэн байдаг юм байна.
Яам тамгийн газрын хоорондын уялдаа холбоогүй байдал, харилцаа мэдээлэл солилцоо байдаггүй байдал зөвхөн манай Японд л байдаг зүйл гэж өдий хүртэл бодож ирлээ. Харин АНУ-д ч гэсэн байдаг юм байна лээ.
Харин яам тамгийн газрын хоорондох харилцаа холбоо ийнхүү муу байсанаас болоод АНУ-ын засгийн газар 9 сарын 11-ний терролизмийн гэмт хэргийг урьдчлан сэргийлж чадсангүй. Терролизмийн гэмт хэрэгтэнүүдийн мэдээллийг Тагнуулын төв газрынхан аль дээхэн үед олж авч байсан боловч үүнийг Хилийн газар болон Цагдаагийн газарт мэдэгдэж байгаагүй. Гэмт хэрэгтэнүүд 9 сарын 11-нд хэрэг үйлдэх гэж буй гэсэн мэдээллийг Тагнуулын төв газрынхан олж байсан боловч үүнийг 9 сарын 12-нд орчуулжээ. Гэхдээ тэд хариуцлагаа хүлээсэнгүй.
Мэдээж хүн юм чинь ийм зүйл хаа саагүй байлгүй яахав. Яагаад ч юм хүн гэж нэг их ялгаагүй юм байна гэдгээ ухаарч сэтгэл минь жаахан тайвширсан мэт санагдав. Гэхдээ хүн ийм байдаг хойно гэж бас өөрийнхөө гэмээ зөвтгөж сууж болохгүй болов уу. Ингээд өөрийгөө өмөөрөн суувал хувь хүн ч, улс орон ч хөгжихгүй нь мэдээж.
2 comments:
Шинэ жилийн мэнд хүргье.
Таны монгол хэл үнэхээр сайн юмаа.
Тийм хариуцлагагүй, уялдаа холбоогүй байдал Япон, Америкт ч бас байдаг юм уу? хэхэ.
Байлгүй яахав.
Танд ч гэсэн шинэ жилийн баярын мэнд дэвшүүлье. Санасан бүхэн тань бүтэх болтугай.
Post a Comment