"Эртний Японы нэгэн уран зохиолд нэг ийм өгүүлэл бий.
Хоёр жижигчин байлаа.
Нэг нь "Маш сайн тоглодог болтлоо сургууль хийнэ. Сайн болтлоо тайзан дээр гарч тоглохгүй." гэж бодож байгаа жүжигчин.
Нөгөө нэг нь "Муу тоглодог ч тайзан дээр гарч тоглож л байя." гэж боддог жүжигчин.
Энэ хоёрын хэн нь илүү хурдан сайн тоглодог болох вэ?

Жүжгийн мөн чанар, ур, арга мэхийг илүү хурдан сурах нь хоёрдох жүжигчин юм. Учир нь энэ жүжигчин тайзан дээр гарч үзэгчдийнхээ өмнө тоглосоноор тэдний уур амьсгал, сэтгэл санааг нь мэдэрч, үүгээр хэрхэн тогловол зохистой болохыг сурч болох юм.
Эхнийх нь үзэгчдийн сэтгэлийг биеэр мэдэрч үзээгүй тул хэдий их сайн сургууль хийсэн хойно тайзан дээр гарч тоглосон ч амжилт гаргаж чадахгүй юм."
Захирал маань энэ яриаг яагаад бидэнд танилцуулсаныг нь одоо би санахгүй байна. Харин энэ яриа миний өдөр тутмын амьдралд их хэрэг болж ирсэн. Бодвол, захирал маань зөвхөн жүжгийн ертөнц төдийгүй бусад салбарт ч хэрэг болох учраас бидэнд ярьж өгсөн юм болов уу.
"Би сайн жүжигчин. Тиймээс муу тоглох ёсгүй юм." гэж биеэ тооцсон омог бардамхан сэтгэл хүний хөгжилд садаа болдог жам ёсыг бидэнд сануулж буй. Гадаад хэлийг сурч эхлэхдээ "Тааруухан ч гэсэн ичихгүйгээр хэрэглэж үзье." гэж урам зориг гаргах чухлыг энэ ярианаас би сурсан.
Саяханаас Зэ-ами хэмээх эртний жүжигчний бичсэн "Фүүши-кадэн" буюу "Дүрс ба цэцгийг уламжлах сургаал"-ыг уншиж эхлээд захирлын маань энэ яриаг дахин саналаа.
"Дүрс" гэдэг нь овог дээдсээс уламжлагдаж ирсэн жүжигчний байх ёстой дүрсийг хэлж байгаа ба "цэцэг" гэдэг нь жүжгийн мөн чанар буюу үзэгчдийг баярлуулан, үзэгчдийн сэтгэлд "энэ мөн ч ховор нандин юм аа" гэсэн гайхан бишрэх сэтгэгдлийг төрүүлэх ур чадаврыг хэлж буй аж. Манай захирлын яриа аль зохиол дээр байгааг нь би одоо ч мэдэхгүй, олон жил эрсээр л байгаа боловч олдохгүй байгаа. Яагаад ч юм энэ номон дотор байх шиг санагдаж ирлээ. Байгаасай.
1 comment:
Цээжинд байхгүй эрдэм саадганд байхгүй сум гэж үг бий
Post a Comment