Тэдний цалингийн хэмжээ нь ойролцоогоор жилдээ 2 сая иенээс доош байдаг ба энэ нь амьдралын нь хэрэгцээг бүрэн дүүрэн хангаж чадахгүй хэмжээ юм. Харин хэдий эдгээр хүмүүсийн цалингийн хэмжээ амьдрал амьжилгааны нь хэрэгцээг хангаж чадахгүй ч нэгхэн цаг ч “ажил хийж байгаа” гэсэн утгаар ажилгүйдлийн тоонд багтдаггүй юм билээ. Тиймээс манай оронд ажилгүйдлын хэм хэмжээ ойролцоогоор хоёр хувьтай ч амьдрал хэцүүхэн байгаа нь үүнээс илүү байгаа гэгдэж байгаа юм.
Эдгээр хүмүүсийг ажиллууж буй компанийн хувьд амархан халж болдог орон тооны бус ажилтнууд сэтгэл татагдам хүний нөөц. Тэд хэрэгтэй үед гэрээ байгуулан ажиллуулж, хэрэггүй болохоороо гэрээгээ цуцлах, аль эсвэл гэрээт хугацаа дуусгавар болтол ажиллуулж байгаад гэрээгээ дахиж сунгахгүй гээд сууж болох юм.

Орон тооны бус ажилтнуудын амьдрал ийнхүү тогтоворгүй болж буйг харгалзаж төр орон тооны бус ажилтнуудыг 3-аас дээш жил ажиллуулах тохиолдолд компанийн зүгээс тухайн ажилтанд орон тооны ажилтнаар ажиллах хүсэлтэй байгаа эсэхийг нь асуух үүрэг өгсөн билээ. Уг нь 2009 оны 3-р сард гэхэд 4 дэх жилийнхээ нүүр үзэх гэж буй орон тооны бус ажилтнууд олон бий юм. Харин АНУ-ын санхүүгийн хямралаас үүдэлтэй дэлхийн эдийн засгийн хямрал манай орны эдийн засагт, ард иргэдийн амьдралд ихээхэн нөлөөлж буй. Үүнтэй холбогдуулж томоохон үйлдвэрүүд ажилтнуудаа гэрээт хугаацаанаас нааш халж эхэллээ. Ингээд энэ хавар гэхэд нийт 87 мянган хүн ажилгүйднэ гэсэн тооцоо гарч байна. Зун гэхэд энэхүү тоо 170 мянга болж болзошгүй гэсэн таамаглал ч бий юм.
Байрны хөлс, утас, ус цахилгааны төлбөр, хоолы мөнгөөр барчихдаг хэмжээний цалинтай, хичнээн сайн ажилласан ч “орон тооны бус ажилтан” гэсэн шалтгаар хэзээ ч халагдаж болзошгүй тогтворгүй статустай, орон тооны ажилтан болох хүсэл эрмэлзэл нь хэзээ ч биелэгдэхүгүй тэдэнд мөрөөдөл алга. Хичнээн их ажилласан ч ядуу амьдралтай эдгээр хүмүүсийг “Working poor” гэдэг юм гэнэ.
Хавраас би төрийн албан хаагчаар ажиллахаар болж байгаа. Төрийн албан хаагч хүн ард түмэндээ тустай зүйл хийх ёстой гэж би боддог. Харин би эдгээр хүмүүст юугаа хийж чадах бол? Энэхүү асуулт хавар хүртэлийн миний даалгавар болж байна. Ядаж 6-7 жил тэдэнтэй адил бага орлоготой амьдарч ирсэний хувьд тэдний сэтгэлийг нь ямагт харгалзан ойлгодог тийм түшмэл болохсон.
“Working poor”-г сэдэвлэсэн номыг саяхан уншиж Мэйжигийн үед Ишикава Такүбокү гэгч яруу найрагчийн зохиосон нэгэн богино шүлэг(Танка) санаанд минь оров. Энэ шүлгийн үгийг марталгүй ард иргэдийн төлөө сайн ажиллахсан.
"Ажилласан ч, ажилласан ч
Амьдрал маань дээшлдэггүй.
Алгынхаа үрчлээг харан суув."
1 comment:
Ajliin shaardlagaar (geh uu dee) anh sonirhson ch odoo bur l gaihaad, oilgood, orovdood BI CHADAH yumaa SAIN hiine gej bodogdood baigaa, working poor-iin tuhai oilgolt Mongoliin tuhaid yalanguya ih ontslog yum baina lee.
S Diary, henii yu gedeg nom yamar hel deer unshij baigaa yum bol, nuuts bish bol?
Post a Comment