Тухайн үеийн хэлмэрчид Голланд хэлний толь бичиг ч олох бололцоогүй байлаа.
Европ орны хэлээр бичгдсэн ном бичгийг олохыг бас хориглодог байсан юм.
Хожим нь хэл сурахын тулд ядаж толь бичигтэй болохсон гэсэн хэлмэрчдийн хүслийг Жанжин нь биелүүлж тэд толь бичигтэй болжээ. Гэвч хэлмэрч тэр бүр толь бичигтэй болох нөхцөлгүй байлаа.
Тийм үед (18-р зууны үед) нэгэн эмч хүн байлаа.
Тухайн үед Японд хоёр төрлийн эмч байлаа. Хятадын анагаах ухаанг суралцсан эмч болон хэлмэрчийн ажил хийнгээ тухайн хэлээр дамжуулж өрнийн анагаах ухаанг сурсан эмч.
Тэр эмч Сүгита Гэнпакү бол хятадын анагаах ухаанг сурсан эмч байлаа.
Эмч Сүгита Гэнпакү хятадын анагаах ухаанаар тайлбарлагдсан хүний бие махбод бодит байдлаас нэг л өөр юм шиг санагдаж байсан аж. Харин яг юу нь ялгаатай байдгийг мэдэхгүй байсан ажээ.
Өрнийн анагаах ухаан хятадынхаас нэг л өөр байх шиг байна гэж бодсон эмч Сүгита Гэнпакү голланд хэлийг сурах гэж Нагасаки руу явж хэлмэрчээс голланд хэлийг хэрхэн сурах тухай асуужээ.
Хэлмэрч нь хариуд нь ингэж өгүүлжээ.
"Голланд хэлийг сурах амар дөт зам гэж байхгүй ээ. Бидэнд толь бичиг байдаггүй тул ер нь хэл сурахын тулд эхлээд аягаа бариж "Энэ юу вэ?" гэж голланд хүнээс асууж голланд хэлний "аяга" гэсэн үгийг олно. Дараа нь аягадаа архи хийж ууж "Энэ юу вэ?" гэж асууна. Ингээд голланд хэлээр "архи уух" гэсэн үгийг хэрхэн хэлдэгийг олж мэдэх юм. Та ингэж сурч чадах уу?"
Энэ үгийг сонсоод эмч Сүгита Гэнпакү "ийм төвэгтэй ажлыг би ёстой чадахгүй байна" гэж бодож голланд хэлийг сурахаа болисон гэнэ.
Энэхүү явдал голланд хэлээр орчуулагдсан анагаах ухааны номыг орчуулж олон түмэнд тус хүргэхсэн гэсэн сэтгэл төрөхөд нь түлхэц үзүүлжээ. Эмч Сүгита Гэнпакү голланд хэлийг сонирхож буй хэд хэдэн хүнтэй нийлж голланд хэлээр бичгдсэн хүний бие эрхтэний тухай номыг орчуулан хэвлүүлжээ.
Харин зам нь дардан биш байлаа. Байгаа ганц нэг толь бичиг нь мэргэжлийн толь бичиг биш байлаа. Хэл зүйн ном ч хангалтгүй байлаа. Хэдэн хүн өдөржин нийлэн толгойгоо гашиглан суусан ч нэг ч өгүүлбэр орчуулж чадаагүй, тийм өдөр ч байлаа. Ингээд хэвлэгдэн гаргахад хэд хэдэн жил өнгөрчээ.
Японд Голланд судлал үүссэн түүх ийн ажээ. Үүнийг эмч Сүгита Гэнпакү өөрөө бичиж тэмдэглэсэн нь хожим нь "Голланд судлал үүссэн нь" хэмээх Японы сонгодог урлагын нэг болжээ.
"Хүсэл байгаа ч орчин муу байгаа болохоор чадахгүй нь" гэсэн үгэнд би дургүй байдаг.
Тэгээд ч эртний хүн нөхцөл орчин муу байлаа ч ингэж хүслээ биелүүлж ирсэн шүү дээ.
No comments:
Post a Comment