“АНУ-ын эдийн засаг хэр хурдан хөгжих вэ?”

Нобелийн шагналт Паул Робин Кругманы бичсэн нийтлэлийг өнөөдөр уншлаа.

“АНУ гадаад худалдаагаа өргөтгөж удаагүй улс юм. Харин нөгөө талаар нь бусад олон улс орнууд эдийн засгаа гадаад худалдаанд тулгуурлан хөгжүүлж ирсэн гэдгийг бид мартаж болохгүй. Одоо ч АНУ-ын дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь нь бусад орнуудыг бодвол нэлээн бага юм. Эдийн засаг нь нээлттэй ч бай, хаалттай ч бай, мөнгөний бодлогыг хэтэрхий тэлбэл заавал инфляц нэмэгднэ гэдэг нь (АНУ-аас бусад) дэлхийн олон эрдэмтэд хүлээн зөвшөөрч буй юм.”

Кругман энэхүү нийтлэлийг 1997 онд бичсэн гэсэн.

АНУ-ын “Холбооны Нөөц” мөнгөний бодлогыг хэд дахин удаа тэлж, банк санхүүгийн байгууллага орон сууцны зээлийг хувьцаа болгож хаа сайгүй зарж, өр төлөх найдваргүй олон хүн зээл авч орон сууц худалдан авсан. Энэ удаагийн санхүүгийн хямралын хүчин зүйлийн нэгийн талаар 10 жилийн өмнө энэхүү хямралын үүссэн орны нэгэн эдийн засагч бичиж байсан гэсэн үг.

Хүний шунахай сэтгэл үнэн үгийг хүлээж авдаггүй гэж үнэн юм байна.


Орон сууцны үнэ үүрд нэмэгднэ гэж байдаггүй. Японд ч бай, АНУ-д ч бай, Монголд ч бай, хаана ч бай орон сууцны үнэ хэлбэлздэг эд юм.

Харин хүн гэсэн шунахай амьтан яагаад ч юм энэхүү “мэдээжийн хэргийг” ухаарч чаддаггүй юм билээ. Үгүй, мэддэг мөртлөө шуналд автагдан мартчихдаг юм болов уу?

Хүн алдаа алдагдал гаргаж сая ухаардаг. Үнэн үгийг сонсдог байж гэж.
10 жилийн өмнө Кругманы үнэн үгийг хүмүүс хүлээж авдаггүй байлаа. Одоо хүмүүс алдаа гаргаж үнэн үгийн учрыг ухаардаг болж байх шиг байна уу даа...

1 comment:

Баасандаваагийн ДӨЛГӨӨН said...

Гоё блог байсымсан. Үргэжлүүлэхгүй ингээд үлдээнэ гэхээр хайран санагдаад байх юм. Цааш нь хөгжүүлэн хүмүүст хүргэх тухай дахин нэг бодож үзвэл мөхөс би ихэд баярламой.