Жижиг үсэгнүүдтэй ном, зузаан ном харахаараа үстэй толгой арзайх шиг санагддаг юм.
Харин Монголоос буцаж ирсэнээс хойш хэсэг хугацаа юм болгонд урамгүй, амьдралын зорилгогүй болж байсан тийм үед нэг ийм үгтэй тааралдсан юм.
"Ном унших цагаа гарга.
Бусадтай найрсаг харилцах цагаа гарга.
Ажиллах цагаа гарга.
Ном уншивал мэдлэг тань булгын ус мэт урган гарна.
Бусадтай найрсаг харилцбал та аз жаргалтай болно.
Ажиллавал та амжилт гаргана."
Энэтхэгт ядуучуудын төлөө насаараа зүтгэсэн Католик шашины гэлэнмаа Mother Teresa-гийн үг дээ. Яагаад ч юм энэ үг надад урам өгсөн юм. Ном уншивал аз жаргалтай болох шиг санагдаж, амьдралын зорилгоо олж болох мэт санагдсан юм.
Тэгээд номын санд очиж үзлээ. Тэндээс долоо хоног болгон хэд хэдэн ном авч уншиж эхэллээ. 7 сарын 6-ны өдрөөс.
Нэг мэдэхэд өдий хүртэлийн хугацаанд 50 гаруй ном уншилаа.
Аз жаргалтай болсон уу гэвэл болсон. Ядаж уншисан номнууд миний сэтгэлийн, оюун ухааны шим болсон.
Амьдралын зорилгоо олсон уу гэвэл бас олсон. Энэ дэлхийн энх тайваны төлөө ажиллая гэж боддог болсон.
Энэ жил уншисан номнуудаас заримыг нь бичвээс...
1. "Хүний аюулгүй байдал"
2. "Энх тайваныг цогцлоох тухай"
3. "Гадаад бодлого ба язгуурын эрх ашиг"
4. "БРИКС-ийн хүч чадал"
5. "Умард Солонгос ба АНУ"
6. "Олон улсын хуулийн тухай анхан шатны мэдлэг"
7. "Глобалын эдийн засгийг судлахуй"
8. "Лалын шашинтнуудын санхүүгийн систем"
9. "Ираны цөмийн асуудал"
10. "Ховор металын тухай"
....
2009 онд ч би ингэж ном уншиж байя гэж бодож байна.
2 comments:
Wow, bichsen tani tun taalagdlaa. Ali nomiin sand suudag/nom avdag ve? Sayahan heden nuhudtei nomiin sangiin tuhai yarij baisan yumsan. Bi ch bas nom unshih geh meted ILUU tsag gargaya gej bodood baigaa.
Bolomjtoi, zavtai bol unshsan nomnuudiinhaa review-g hiivel ...
Надад урам хайрласан танд баярлалаа.
Даанч Монгол хэл миний эх хэл биш тул уншисан номнуудын талаар тэр бүр гүйцэж бичиж амжихгүй юм аа.
Тэгээд сүүлд залхуу хүрээд хойшоо тавичихдаг юм.
Сүүлийн үед голдуу гадаад орны тухай, мөн өөрийн орны сонгодог уран зохиол, түүх, эдийн засаг, гадаад бодлого гэх мэтийн номыг уншиж байгаа.
Номнуудыг гэрээсээ ойрхон номын сангаас авч байна.
Өнөөдөр эдийн засаг, маркетингийн чиглэлийн номыг авсан.
Post a Comment